images

Хятадын CCTV телевизийн хөтлөгч ямар алдаа гаргав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-22


   Хятадын төрийн мэдлийн CCTV телевизийн хөтлөгч Тайванийн тухай мэдээ нэвтрүүлэх үеэрээ "эх орон" гэх үгийг "хоёр улс" гэж буруу хэлсэн ноцтой алдаа гаргажээ. Хонконгийн Chengdu Daily сонинд бичсэнээр, өчигдөр тус телевиз Тайваний ерөнхийлөгч Лай Чинтэ тангараг өргөсний нэг жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал хийлгэсэн талаар Хятадын Төрийн зөвлөл байр сууриа илэрхийлсэн тухай мэдээлжээ. Тус мэдээнд "Тайванийн удирдагчид юу ч мэдэгдсэн, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг юм. Эх орны эв нэгдлийг юугаар ч үгүйсгэх боломжгүй” гэсэн өгүүлбэр байсан бөгөөд үүнийг уншсан хөтлөгч эмэгтэй "эх орон" гэдэг үгийг "янгук" буюу хоёр улс гэж уншсан байна. Хөтлөгч алдаа гаргаснаа ойлгож даруй залруулан "эх орон" хэмээн дуудсан боловч тус нэвтрүүлгийн бичлэгийг тун удалгүй CCTV-ийн вэбсайтаас устгажээ. Хөтлөгчийн энэ алдаа Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон давтамжтай цацагдаж, цахим хэрэглэгчдийн халуун сэдэв болоод байна. Энэ тухайд хүмүүс хөтлөгчид санаа зовниж буйгаа илэрхийлэн "Энэ алдаа түүний амьдралын төгсгөл байж магадгүй" гэх зэрэг сэтгэгдэл үлдээжээ. CCTV телевиз мэдээний нэвтрүүлгийн алдааг A, B, C, D гэсэн дөрвөн түвшинд ангилдаг бөгөөд А түвшний алдаа нь шууд ажлаас халах шийтгэлтэй. Ийм зэрэглэлийн алдаанд өмнө нь "Баруун эрэг" гэх үгийг "Тайванийн эрэг" гэж буруу дуудсан явдал гарч зохих шийтгэл хүлээж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.